
KELLER WILLIAMS INTERNATIONAL
MISSION:
To build careers worth having, businesses worth owning, and lives worth living, experiences worth giving and legacies worth leaving.
VISION:
To be the real estate company of choice for agents and their customers.
VALUES:
God, Family, then Business.
PERSPECTIVE:
A training and consulting company that also provides the franchise systems, products, and services that lead to productivity and profitability. Keller Williams thinks like a top producer, acts like a trainer- consultant, and focuses all its activities on service, productivity, and profitability.
WI4C2TES
Belief System
Win-Win:
or no deal
Integrity:
do the right thing
Customers:
always come first
Commitment:
in all things
Communication:
seek first to understand
Creativity:
ideas before results
Teamwork:
together everyone achieves more
Trust:
starts with honesty
Equity:
opportunities for all
Success:
results through people
ТҮҮХЭН ХӨГЖИЛ
ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ШАГНАЛУУД

Full training system TOP 10
Hall of Fame

TOP 10 companies in the world where woman can work comfortably

#1 Work-Life balanced
#1 Empathy for corporate culture company

The most innovative real estate technology company

#1 Innovative real estate company

#1 Customer Serviced company

#1 The happiest company to work for
KW ДЭЛХИЙ ДАХИНД
Keller Williams нь 1070 гаруй оффис, 200,000 гаруй агенттай, үл хөдлөх хөрөнгө зуучлалын дэлхийн хамгийн том франчайз юм. 2024 оны 03 сарын 31 ний байдлаар АНУ, Канадаас гадна 61 улсад Мастер Франчайзын эрх олгогдоод байна. Ирэх 10-н жилд Мастер Франчайз эрхтэй улсыг 100-д хүргэж шинээр 100,000 агентаар хүрээгээ тэлэхээр зорин ажиллаж байна.
5
Тив
61
Улс
1000+
Маркет Центр
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ ХИЙСЭН ХУВЬСГАЛ

- Агентууд компаниас хамааралтай үед компаний удирдлагууд тэднийг сольж болно
- Брокер төвтэй
- Агентууд удирдлагын мэдэлд
- Брэндинг стратеги нь брокерын үзэмжээр байна
- Агентууд менежментэд хийж өгсөн ажлынхаа хэмжээгээр урамшуулал авна
- Агентууд компанитайгаа хамтын ажиллагааны хүрээнд нэг ашиг сонирхолтойгоор бизнес түнш гэсэн хүрээнд ажиллана
- Компаны агентуудад хууль, санхүү, удирдлагын дэмжлэг үзүүлнэ
- Агентууд илүү эрх мэдэлтэй
- Агент болон компани хамтран брэндинг стратегиа боловсруулна
- Агентууд компанид оффис төлбөр төлнө
- Агентууд компаниас хамааралгүй түрээслэгч болон түрээслүүлэгчийн харилцаатай
- Агентад илүү төвлөрсөн
- Агентууд бүрэн эрх чөлөөтэй
- Агентууд өөрийн брэндээ бүтээнэ
- Агентууд ашиглаагүй зүйлдээ төлбөр төлөхгүй. Тэд өөрсдөө хууль, санхүү, менежментийн хариуцлагаа хүлээнэ
Дэлхийн жишиг сургалтын систем
KW-д бид агентуудынхаа хувь хүний хөгжил, мэргэшсэн байдал, ёс зүйд өндөр ач холбогдол өгч ажилладагаараа онцлогтой. Танхимын сургалтаас эхлээд ҮХХ н зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан сургалтууд, онлайн сургалтууд, салбартаа туршигдсан көүчинг буюу дасгалжуулалтын хөтөлбөрүүдээр дамжуулан хамгийн дэвшилтэт, дэлхийн жишигт нийцсэн цогц сургалтаар хангахыг эрмэлздэг.

.webp)
Шилдэг технологи
Keller Williams технологиор өдөр тутмын амьдралыг хялбарчилж, чухал зүйлдээ илүү цаг гаргаж, бодит амьдралтай илүү ойр байж, эрх чөлөө олгож, амьдралын хором мөч бүрийг илүү мэдрэх боломжийг бүрдүүлдэг. Keller Williams нь 2015 онд технологийн компани болж хувьсах өөрчлөлтийг эхлүүлсэн. Ингэснээр агент харилцагчдын дунд үл хөдлөх хөрөнгө зуучлалын хамгийн тохиромжтой платформыг хөгжүүлээд байна. Өдгөө гэр орон болон бизнесийн амьдрал улам бүр сүлжилдэн, виртуал ертөнц бодит амьдралын салшгүй хэсэг болсон тул танд ямар ч нөхцөл байдалд өндөр түвшинд бизнесээ авч явахад туслах зөв арга хэрэгсэл, технологи, нөөцийг эзэмшсэн түнш хэрэгтэй. Keller Williams нь энэ бүгдийг агуулсан түнш мөн.
ПАССИВ ОРЛОГО ХҮРТЭХ БОЛОМЖ
Хуваалцах соёл
Келлер Виллиамс н хувьд агентууд өөрсдөө компанийхаа соёлыг удирдан чиглүүлж ирсэн түүхтэй. Компаний ашигийг агентуудад хувиарлах санаачлагыг гаргаж байх үед зах зээл биднийг хэт туйлширч байна хэмээн хүлээн авах хандлага ч байсан. Харин бид үүний эсрэг компанид хуримтлагдсан ашигаас агентууддаа хувиарлахгүй байх нь шудрага биш гэж үздэг. Тиймээс бид агент бүр баялагаас хүртэх эрхтэй гэж үзэн тэднийг аль болох энэхүү өсөлтийн сангийн платформд хамруулах эрмэлзэлтэй ажилладаг.
1.3 тэрбум долларын ашгийг агентуудтайгаа хуваалцав
Мөнгө амьдралын гол утга учир биш боловч мөнгөөр мөрөөдлийн байшингаа барих, үр хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлэх, санаа зовохгүйгээр амьдралын мөч бүрийн сайхныг мэдрэх гэх мэт олон сайн зүйлийг хийж болно. Үүсгэн байгуулагч Гари Келлер компаниа байгуулсан цагаасаа эхлэн хамтрагч лидерүүдтэйгээ хамт ашиг хуваалцах хөтөлбөрийг санаачлан боловсруулсан нь компанийн эзэмшигчид болон агентуудын зорилго, ашиг сонирхол нэгдмэл байх боломжийг бүрдүүлсэн. Энэ бодлогын үр дүнд дэлхийн эргэн тойронд олон хүний амьдрал өөрчлөгдөж, дэвжин дээшилсэн билээ.
KW Culture
Бизнест хамтрагчаа сонгох нь юу юунаас илүү чухал. Ямар ч агент “Aгент төвтэй”, хамтын ажиллагаа, харилцаа, бүтээлч байдлыг урамшуулан дэмждэг компанитай хамтран ажиллахыг хүснэ. Манай Маркет Центрүүд нь таныг хамгийн сайнаараа ажиллахад шаардагдах эрч хүч, урам зоригийг өгөхөөр загварчлагдсан байдаг. Учир нь, ажил урагштай, амжилттай байх үед л хүн бусдыгаа эрч хүчээр сэлбэж байдаг.
KW care
Хэрэгтэй үед нь агентдаа оновчтой тусламж үзүүлэх нь манай компанийн соёлын амин сүнс юм. KW Cares хүмүүнлэгийн байгууллага нь 2003 онд байгуулагдаж, дэлхийн даяар ажиллаж, амьдарч буй Keller Williams-ийн агентууд, тэдний гэр бүлийнхэнд хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлсээр ирсэн. Эмнэлгийн яаралтай тусламж, байгалийн гамшгууд гээд гэнэтийн аливаа хүнд нөхцөлтэй тулгарсан үед тань бид таны төлөө зогсох болно. Амьдралд хүнд хэцүү үе гарцаагүй тохиолддог. Тусламж хэрэгтэй байгаа агентууддаа туслахын тулд бид хамтдаа зогсох ёстой юм. Манай агентуудын гайхалтай өгөөмөр, харамгүй сэтгэлийн үр дүнд манай компани нь үндэсний, бүс нутгийн, орон нутгийн болон хувь хүний аливаа бэрхшээл, хүнд хэцүү үед бусдадаа халамж, анхаарал тавих боломжийг олгодог билээ.

Red Day
Талархал хананаас минь ч хальдаг юм. Анх 2009 онд байгуулагдсанаас хойш RED day (Renew, Energize and Donate – Шинэчил, Эрчил, Хандивла) өдөр нь манай компани жил бүр албан ёсоор тэмдэглэж заншсан, нийгэм рүү чиглэсэн сайн үйлс хийх өдөр юм. Энэ өдөр Keller Williams-ийн агентууд өөрсдийн амьдардаг орчин газартаа бусдад өгч, тусалдаг бөгөөд үүгээрээ нийгэмдээ эерэг эрч хүч өгөхийг хүсдэг.
KW Kids Can
Гари Келлерийн алсын хараагаар бий болсон энэхүү ашигийн бус байгууллага нь KW н боловсрол, сургалтын талбар дахь давуу талуудыг бизнес олон нийтийг манлайлагчдын дараа үед өвлүүлэн үлдээхэд чиглэдэг юм. Тус байгууллага нь дэлхийн стандарт бүхий сургалтын хөтөлбөрүүдээрээ дамжуулан хүүхэд, залуусыг алсын хараатайгаар томоор сэтгэх, баялаг бүтээх, эргүүлээд нийгэмдээ өгдөг иргэд болон төлөвшихөд нь туслах зорилготой юм.